Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хүн дайрч гэмтээгээд зугатаж явахдаа машинтайгаа онхолджээ

Баянзүрх дүүргийн 23-р хороо Хужирбулангийн “Хатуу зам” дэлгүүрийн урд замд марк улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч Өвөрхангай аймаг харъяат 22 настай эрэгтэй Л-г мөргөж гэмтээн осол болсон хэргийн газраас зугатаасан байна. Улмаар зугатаж яваад  Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны Баяндөхөмийн гүүрэн дээр онхолдож автомашинаа орхин зугтжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр нь очиж ажиллаж дээрх хэргийг Toyota Prius-10 маркийн автомашины жолооч Г гэгч нь барьж явсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэргийг үйлдэж, зугтаасан  болохыг шуурхай илрүүлж хэргийг шалгаж байна.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.9.40.166] 2017/11/22
Манай нутагт хохь нь гэдгийн