Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Өнөөдөр Б.Хурцын томилгооны сонсголын ажлын хэсэг хуралдана

Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоосоо өмнө нийтийн сонсгол явуулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж, саналыг 21 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан билээ.
 
Гэвч өнгөрсөн өдрүүдэд дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар өнөөдрийг хүртэл нээлттэй сонсголыг явуулаагүй. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн фэйсбүүк хуудаснаа өчигдөр “Маргааш Нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдана. Гишvvдийн ирц энэ долоо хоногт бvрдэж байх шиг байна. Германд очиж Дамирангийн Энхбат агсны гэр бvлийнхэнтэй уулзаж ергедел гомдлыг нь хvлээж авав. Мөн Б. Хурц Европын холбооны орнуудаас яагаад хөөгдөж, зугтааж явсан талаарх мэдээлэл, материалуудтай ч танилцлаа” хэмээн бичжээ. 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.160.5] 2017/12/06
Пөөх