Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Авлигатай тэмцэх хүрээнд 3,5 тэрбум ам.долларын хөрөнгийг хураан авчээ

Олон улсын авлигын эсрэг тэмцлийн хүрээнд АНУ-ын эрх баригчид 3,5 тэрбум ам.доллар үнийн дүн бүхий хөрөнгийг хураан авч хохирогчдод олон зуун сая ам.долларыг буцаан олгосон тухай АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Жефф Сешнс мэдэгдлээ. 
 
Тэрээр Дэлхийн банкнаас зохион байгуулсан авлигын эсрэг олон улсын ажиллагаа болон хөрөнгийг буцаан олгох асуудлаар болсон бага хурлын үеэр ингэж мэдэгдсэн байна. “Бид мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох 3,5 тэрбум ам.долларын хөрөнгийг хураан авсан. АНУ 2004 оноос хойш хохирогчдод нөхөн төлбөр болгон авлигаар олсон хөрөнгөнөөс олон сая ам.долларыг буцаан олгосон. Авлигатай тэмцэх нь манай улсын тусгаар тогтнолд аюул занал учруулахгүй. Харин ч бид бүхэнд ашигтай. Авлигын түвшин өндөртэй улс оронд эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хүрч чадахгүй” гэж Жефф Сешнс тэмдэглэн хэлжээ.
Ц.Аюу
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)