Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан АНУ-ын сенатч Трент Фрэнкс огцорчлоо

Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, садар самуун үйлдэл гаргасан  хэрэгт буруутгагдсан АНУ-ын Аризона муж улсаас сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүн Трент Фрэнкс огцорсон талаар “РИА Новости” агентлаг уламжилжээ.

Төлөөлөгчдийн танхимын Ёс зүйн хороо түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Конгрессын гишүүн эхнэртэйгээ удаан хугацааны турш үргүйдлийн асуудалтай тэмцэж байсан талаараа илэн далангүй ярьжээ. Тэрбээр уучлалт хүссэн ч бэлгийн дарамт үзүүлсэн эсэх асуудлаар тайлбар хийхээс татгалзсан байна. Фрэнкс 2003 оноос конгрессын гишүүн болжээ.   

Өмнө нь АНУ-ын Конгрессын гишүүн Жон Коньерс мөн л бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдон огцорсон билээ. Тэрбээр "Би тэтгэвэртээ гарлаа. Эрүүл мэндийн шалтгааны улмаас огцорч байна” хэмээн мэдэгдээд, сонгогчдод хандан 2018 оны сонгуульд хүү Жон Коньерсийн төлөө саналаа өгөхийг хүсчээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)