Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Уул уурхайн сайд асаны охин “томчууд”-ын хүүхдүүдийн хүчин, хар тамхины хэргийг дэлгэлээ

“Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаараа дамжуулан Live хийжээ. Тэрээр УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголын томоохон баячууд, албан тушаалтны өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой мэдээлэл хүргэж, олныг цочирдуулав. Улмаар бүх нотлох баримт байгаа гээд, энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэгдэнэ хэмээжээ.

Тэрбээр өөрийгөө УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан юм. 2015 онд энэ охин болон түүний дүүгийн ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн тухай ярьжээ. Шүүх хуралд хүчин болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авлига өгөхийг санаархсан, хэрэг нуун дарагдуулсан, гэмт үйлдлийг таслан зогсоогоогүй гэх зэрэг хэрэгт нийтдээ 100 гаруй өсвөр насныхан холбогдсон байна. Ингээд түүний лайвыг хүргэж байна.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)