Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Крис Мартин, Дакота Жонсон нар болзож эхэлжээ

Их Британийн “Coldplay” альтернатив рок хамтлагийн дуучин Крис Мартин болон “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны гол дүрд тоглосон Америкийн жүжигчин бүсгүй Дакота Жонсон нар болзож эхэлжээ.

 

Хэвлэлийнхний хараанд өртөж, тэднийг болзох болсон талаар шуугиж эхэлжээ. Дуучин Крис Мартин АНУ-н жүжигчин Гвинет Палтроутай 2003 оны 12-р сарын 5-нд гэрлэж 2 хүүхэдтэй болсон бөгөөд тэд 10 жил хамтдаа амьдарсны эцэст 2014 оны 3 дугаар сард салалтаа зарласан. Гэсэн хэдий ч тэд сайн найзууд шиг харилцаатай байдаг гэнэ. Үүний дараа тэрбээр олон бүсгүйтэй уулзаж байсан хэдий ч “Өлсгөлөн тоглоом” киноны од Женнифер Лауренстай хамгийн дотно үерхэж байсан удаатай. Харин жүжигчин Дакотагийн тухайд гэвэл тэрээр найз залуу Мэтью Хит-ээсээ өнгөрсөн зун салсан юм.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)