Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Б.Лхагвасүрэн: Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав

Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдар өвчин тусжээ. Тэрээр ходоодны хорт хавдраар өвчилсний улмаас Солонгос улсад шинжилгээ хийлгэсэн байна.

Энэ талаар сэтгүүлч Болдко цахим хуудастаа, “Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах маань бие тааруу Солонгос улсад Шинжилгээ өгч явна. Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт хавдар гэж оношлогджээ. Яаралтай хагалгаа хийхгүй бол их хүнд гэнэ. Сэтгэл санаа нь жаахан гундуу. “73 насаллаа даа .Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав. Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа Ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач гуч зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаа юм” гээд санаа алдаж сууна. Хагалгаа нь 100 илүү сая болох юм байна. “Хадгалсан юм байх биш. 1 сарын 10 нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа ууландаа нэг мөргөе” гэсээр сууна. Сэтгэл санааг нь сатааруулах санаатай баахан л дэмий хууч хөөрлөө. Ганцхан ном байгаа Болдкодоо өгнө гэсээр номоо бэлэглэж байна. Сэтгэл эмзэглээд урссан нулимсаа нууж арчив” хэмээн бичжээ.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)