Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

АН-ын төлөөлөгчид дүүргийн удирлагуудад шаардах бичиг хүргүүллээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурал өнөөдөр эхэллээ.  Харин Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдааны танхимын гадна эсэргүүцэл илэрхийлж хуралдаанд оролцсонгүй. Учир нь Ардчилсан намын бүлгийн гишүүд МАН-ын бүлгийн төлөөлөгчдийг хууль бус шийдвэр гаргаж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа гэж үзэн шаардах бичиг өргөн барьсан байна. 2016 оны сонгуулиар Хан-уул дүүрэгт МАН-аас 18 төлөлөгч сонгогдон олонхи болсон . Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт төрийн албан хаагчийн халаа сэлгээ хэтэрч иргэд руу чиглэсэн ажил хийхээс илүү хурлын танхимын хаалга, дүүргийн дуганы хаалганы өнгийг солих , дүүргийн байрны засвар гэхээс өөр ажил хийгээгүй гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж багаагаа илэрхийллээ.

Г.Цэнд-Аюуш

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)