Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хаалттай хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Б.Хурц өмнө нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Хуралдааныг нээлттэй явуулахаар улсын нууцтай холбогдох олон асуудал гарч ирж байгаа. Өмнө нь бид нээлттэй асуудлыг хэлэлцээд дэлхийн шившиг болсон. Тиймээс хаалттай хуралдуулах санал гаргаж байна" гэв.

Түүний саналыг гишүүд дэмжсэнээр хаалттай хэлэлцсэн. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Та нар хаалттай хэлэлцэж, нэг хүнийг өөгшүүлж байна. Би энэ хуралдаанд  оролцохгүй" гэсэн юм.

Гэвч гишүүдийн зүгээс "УИХ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд томилгоо хэлэлцэж байна. Б.Хурцыг элчин сайдаар томилох саналыг Засгийн газар өөрсдөө гаргаж, Ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс томилгоог хэлэлцээд явах нь зүйтэй" гэжээ.

Улмаар Б.Хурцын томилгоог хэлэлцэж, гишүүдийн 90 орчим хувь нь дэмжсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)