Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

“1000 машины зогсоол”-ыг албадан чөлөөлж байна

Яг одоо БГД-ийн "мянган машины зогсоол"-ыг чөлөөлөх ажил өрнөж байна. Үүнээс үүдэн цагдаа нар болон түрээслэгчдийн дунд томоохон маргаан өрнөөд байна. 
 
Төмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зогсоол” буюу машины захтай холбоотойгоор шүүхээс гаргасан шийдвэрийг эрх баригчид уландаа гишгэж, хууль зөрчиж байна хэмээн автомашины худалдаа эрхлэгч иргэд мэдээлэл хийсэн.
 
Гэтэл түүний дараахан дээрх мэдээллийг үгүйсгэж  Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мэдээлэл хийсэн. Улмаар “Энэ газар бол манай эзэмшлийн газар. Шүүхийн шийдвэрүүд ч бидний талд гарсан. Энэ газар дээр Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсанаар вокзалын барилга барихаар төлөвлөгдсөн. Улаанбаатар хотын удирдлагууд анх төлөвлөхдөө 300 мянган хүнтэй байхаар тооцоолж одоогийн байгаа вокзалыг барьсан. Гэтэл Улаанбаатар хот 1,3 сая орчим хүнтэй болчихлоо. Тэгэхээр энэ хүмүүсийн хэрэгцээг хангахуйц орчин үеийн төмөр замын вокзал барихаар энэ газрыг Нийслэлийн засаг даргаас Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт олгосон байдаг.Энэ газрыг 2006 оноос эхлэн хөрөнгө мөнгөний боломжгүй байх үедээ “Даяар хас” компанид түрээслүүлж байсан. Түрээслүүлж байсан гэдэг маань манай газрыг тодорхой хугацаанд төлбөртэйгээр ашиглана гэсэн гэрээ байгуулсан гэсэн үг. Гэтэл 2013 оны Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүлийн захирамж гарснаас хойш энэ компани түрээсийн төлбөрөө төлөхгүй өдийг хүртэл маргаан үүсгэсэн.” хэмээн ярьсан юм.
 
Харин өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс цагдаагийн байгууллагатай хамтран авто худалдаа эрхлэгчдийн машиныг ачиж, уг газрыг албадан чөлөөлж байна.
Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.179.6.66] 2018/01/03