Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

П.Баяраа: Өвчин эмгэг тусан байж гэр бүлээ тэжээдэг хүмүүсээс өндөр татвар авч болохгүй

Өнөөдөр Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос татвар, тэтгэвэр нэмж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголын Төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа:  Сая таван зуугаас дээш цалинтай дөрвөн мянга гаруй ажилтаныг төлөөлж хэвлэлийн бага хурал хийж байна. "Өнөөдрийн бидний хэвлэлийн бага хурал зарласан шалтгаан бол цаг үеийн асуудал болсон татвар, тэтгэврийн насыг нэмсэн асуудлаар ярих гэж байна. Энэ асуудал зөвхөн өнөөдөр ч эхэлсэн юм биш. Их эртнээс яригдсан шат шатандаа дэвшигдсэн зүйлийг л ярьж байгаа. Бид төр засгаа хүлээцтэй хүлээсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд арванхоёрдугаар сард Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Нийгмийн хамгааллын байнгын хорооны даргатай, Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзаж ярилцсан бичиг баримтаа өгсөн.

Өнөөдөр энэ асуудал ямар ч шийдэлд хүрсэнгүй, үр дүн гарсангүй. Тиймээс бид дараагийн шатныхаа асуудалд орж байгаа юм. Цаашдаа ч тэмцлийн өөр, өөр арга хэлбэр сонгоход бэлэн болчихсон хүмүүсийн нэгдэл өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Төмөр замчид маань ширээний ард сууж байгаад өндөр цалин аваад татвар төлж байгаа хүмүүс биш ээ.
 
Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаран хувь буюу 7,771 хүн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Үүний 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд 50 нас хүрээд тэтгэвэрт гарах ёстой. Гэвч тэдний тэтгэвэртэй гарах насыг жил бүр зургаан сараар шат дараалалтай ахиулж байна.
 
Энэ үйлдэл өөрөө нийгэмдээ зохицохгүй. Энэ хүмүүсийн ард олон хүүхэд гэр бүл нь бий. Тэдний орлого нь төрд илүү орлого мэт харагдаж байгаа нь улс төрчид ард иргэдээ харж буй харалган үзлийн илрэл гэж ойлгож байна. Тиймээс Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шийдвэрээ эргэн харж, зохистой шийдвэрт хүрэхийг хүссэн мэдэгдэл хүргүүлэхээр болсон” гэв.

- Хэдээс хэдэн төгрөгийн цалинтай хүмүүс хамрагдаж байна вэ?

- Дөрвөн мянга буюу 30 орчим хувь нь хамрагдаж байна. 

- Хуулийн шинэчлэлт хийгдсэнээр та бүхний эрх ашиг яаж зөршигдөж байна вэ?

- Зүтгүүрийн бригадууд жилийн 365 хоногийн 200 гаруй өдөрт нь гэртээ байдаггүй. Гал тэрэгний үйлчлэгчид, явуулын засварчид гээд олон төрлийн ажилчид хамрагдана. Төмөр замчдын дийлэнхи нь хэвийн бус хүнд нөхцөлд ажилладаг. Хэвийн бус нөхцөлд ажиллаж байж, гэртээ байхгүй, халуунд халж, хүйтэнд хөрж, өвчин эмгэг тусан байж гэр бүлээ тэжээдэг. Ингэж олсон татвараас нь өндөр хэмжээний орлого авна гэдэг байж болохгүй зүйл юм. 

-Тэтгэвэр тогтоолгох нас нь хэд байдаг вэ?

Хэвийн бус нөхцөлд ажилладаг учраас 55 наснаас тэтгэвэр тогтоолгодог. Би энэ жилээс зургаан сар сунгаж байна. Энэ нь хүмүүст хүнд тусна. Сэтгэлзүй, биеэ бэлдсэн хүмүүс хямарч байна. 
Ажлын хүнд нөхцөлийг 55 нас хүртэл дааж ажиллана гэдэг амаргүй даваа. 

Г.Цэнд-Аюуш

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.212.116.128] 2018/01/04
Мхм ёстой гайгүй бна хүнд хортой нөхцөл газрын гүн ий уурхай мэдрэл сэтгэхүйд нөлөөлөх ажил мэргэжил л гэхээс төмөр зам гайгүй л бна
Зочин [27.123.214.103] 2018/01/03
үнэн ш дээ зовлогоо зовоож байж олж байгаа иөнгийг булааж байна