Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Харумафүжид 500 мянган иений торгууль ногдуулжээ

Японы сүмо бөхийн Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж  нутаг нэгт залуу бөх Таканоива А.Баасандоржийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цохиж, зодсон нь дуулиан тарьсан. Улмаар Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсон билээ.
 
Харумафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр шийдвэрээ гаргажээ.Тодруулбал бусдын биед халдаж, танхайрсан хэргээр сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений  торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь монгол мөнгөөр 10.7 сая орчим төгрөг аж.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [103.212.118.31] 2018/01/06
Argee huuli durmtei oron hunii gazar ys bulaazsan nohoi shig zodoldool
Зочин [103.212.117.202] 2018/01/04
Тэгээд дахиж барилдах юм уу
Зочин [202.9.41.142] 2018/01/04