Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр дахин 111 сая төгрөгийн хахууль авсан нь илэрчээ

АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа. Түүнийг саатуулан шалгаж байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гарган, гадуур шалгаж байгаа юм.
 
Түүнийг нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Уг шалгатлтын хүрээнд АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан.
 
Мөрдөн байцаалтын явцад Д.Батбаярын хахууль авсан өөр нэг хэрэг илэрчээ.  Тэрээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд тус компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 111 сая гаруй төгрөгийн хахууль авсан байжээ.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)