Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт хүчинтэй

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэлийг энэ сарын хоёрноос эхлэн зогсоосон. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Тиймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд шинэ паспортаа авах гэсэн хүмүүс ийнхүү том ачаалал үүсгээд байна.
 
Энэ талаар Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газраас тодруулахад “2018 оны нэгдүгээр сарын хоёрноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй. Иргэд эзэмшиж байгаа гадаад паспортаараа бусад орон руу нэвтрэх бүрэн боломжтой.
 
Иргэдийн дунд хуучин эзэмшиж байсан гадаад паспортыг хүчингүй болгож шинэ паспорт авна гэж андуурч байна. Иргэдийн ашиглаж байгаа гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй бөгөөд сунгалт хийлгэсэн ч бай хүчинтэй хэвээрээ. 2018 оны нэгдүгээр сарын хоёрноос зөвхөн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон.
 
Сунгалтын үйлчилгээг зогсооно гэдэг нь 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө таны гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан байвал шинээр гадаад паспорт олгох юм. Иймээс өмнө нь ашиглаж байгаа гадаад паспортын хугацаа дуусаагүй байвал гадаадад зорчиж болно.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)