Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гадаа хөлдөөсөн бууз хорт хавдар үүсгэдэг байна

Мэргэжлийн хяналтын газраас гадаа буузаа хөлдөөхгүй байхыг анхааруулж байна. Учир нь агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ 4-5 дахин их байгаа энэ үед гадаа хөлдөөсөн буузанд хөө тортог, тоос тоосонцор, хар тугалгын исэл, хүхрийн давхар исэл, агаарын хий, альдегид гэх мэт хүний биед хортой бодис шингэдэг байна.
 
Харин буузны махыг жигнэх явцад хуримтлагдсан хорны бага хувь нь дээшээ уур болон дэгддэг байна. Ингэхдээ хор нь бүр ихсэж, буузны гуриланд шингэдэг. Учир нь химийн элемент халуунд найрлагаа өөрчилж, улам идэвхждэг аж.  Гадаа хөлдөөсөн бууз, банш идсэнээс болж, цочмог болон архаг гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, багтраа, харшил тусах магадлал хэд дахин нэмэгддэг төдийгүй хорт хавдрын үүсвэр болдог байна.
 
Харин хөлдсөнийх нь дараа уутанд хийн битүүмжлэн гадаа тавихад элдэв төрлийн бодис шингэдэггүй аж.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)