Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧЛЭХЭД АНХААРНА

2019/03/05
НИЙСЛЭЛ.mn

2019.03.01-нд ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР тохиолоо. Монгол улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой болон Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Шинээр томилогдсон Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов. Тэрээр энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа “Хотын хөгжлийн төлөө хийх бодлогын томоохон төсөл хөтөлбөр, концевцийг боловсруулах, түүнийг батлах тухайд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудал бий. Түүнийг шийдвэрлэж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргах гэсэн эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллах болно. Мөн Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарна” гэдгийг онцоллоо

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.57.93.131] 2019/03/13
Niisleliig ediin zasgiin tov bolgoh n zuv uls bolgonii niislel n ediin zasgiin tiv
Зочин [103.57.94.108] 2019/03/10
Davhar gudamj