Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

СХД-ийн багачуудын “Жаргалтай үрс” баярын өдөрлөг боллоо

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүрэгт “Жаргалтай үрс” эх үрсийн баярын өдөрлөгийг зохион байгууллаа. 
Тус арга хэмжээ нь УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэ өдөр хүүхдүүд тоглож, тоглолт үзэж гишүүнээсээ бэлгээ гардан авч баярлан өнгөрүүлдэг.
Арга хэмжээний үеэр "Тэмүүжингийн андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг УИХ-ын гишүүн Н.Учрал хандивлаж "YES MPP" Энтрепренер залуучуудын холбооны залуусын зүгээс 20 азын сугалаа сугалуулж тоглоом, хадгаламжийн дэвтэр зэргийг бэлэглэлээ. Нийт 500 гаруй зорилтот бүлгийн  хүүхдүүдэд бэлэг гардууллаа.
“Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэгийн багачууд авьяасаа үзүүлж бэлгээ авч багш нартайгаа тайзан дээр сурсан мэдсэнээ толилуулж тоглолтоо үзэж баярлан өнгөрүүллээ. Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачуудын Жаргалтай үрс баярын өдөрлөг инээд хөөр дүүрэн сайхан боллоо.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)