Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Эрдэнэ: Ардчилсан намын 200 мянган гишүүн үзэл баримтлалынхаа туган дор нэгдсэн

2019/06/20
НИЙСЛЭЛ.mn

Ардчилсан намын Үзэл баримтлалыг сурталчлах үндэсний  III  аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, ҮБХ-ны  гишүүд, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал, сургагч багш нар Үзэл баримтлалаа сурталчлан таниулахаас гадна орон нутгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байгаа юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл, байдлын талаарх бодит мэдээллийг хүргэж, Үзэл баримтлалаа таниулан сурталчилж байна. Уулзалтын эхэнд  Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид  төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны дурсгалд хүндэтгэл үзүүллээ.

Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж буй уулзалтын үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн Үзэл санааныхаа туган дор үнэт зүйлээрээ нэгдэж чадна. Бид хэн нэгэн дарга, фракц, бүлэглэлийг дагадаг цаг өнгөрсөн. Ардчилсан нам Үзэл баримтлал, үнэт зүйлтэй улс төрийн хүчин болсон. Цаашид Ардчилсан нам Монгол оронд хөгжлийг авчирсан хүчирхэг улс төрийн нам байх болно. Хэн нэгэн эрх мэдэлтэн надтай наймаалцах боломжгүй. Гишүүдийн оролцоотой, бодлогын нам болж шинэчлэгдэж чадсан. 200 мянган гишүүнийхээ итгэл үнэмшилд тулгуурлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч тэнцвэргүй тулаанд орж  ялалт байгуулж чадсан" гэлээ.

Төрийн ажлыг бүх шатандаа хэрхэн нурааж болдогийг эрх баригчид өнгөрсөн гурван жилд нотолсныг Өвөрхангайчууд хэлж байна. Тиймээс ч орон нутгийн хөгжилд тушаа болж, өнөө маргаашаа аргацаасан байдалтай ажиллаж буй эрх баригчдад ирэх сонгуулиар дүнг нь тавина гэдгээ ч иргэд хэлж байв. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)