Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдол оргожээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр  ангиас  хоригдол  оргожээ. Тодруулбал, өчигдөр /2019.06.19/ оройн 17.00 цагийн үед хүн оргосныг мэдсэн гэнэ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр дээрх этгээд нь өмнө хэд хэдэн удаа оргохоор завдаж байсан гэх мэдээлэл байна.

Тухайн этгээд албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж, хүнд гэмт хэрэгтэн оргон зайлсан гэх албан бус мэдээлэл ч байна. Энэ талаар бид ШШГЕГ-аас эргэн мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [64.119.19.6] 2019/06/20
lalruud ajlaa medehgui tegj baigaan