Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXVIII ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 24-НД ТОВЛОЛОО

2019/10/09
НИЙСЛЭЛ.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдааныг товлох, Нэрэмжит болгох тухай, нийслэлийн ИТХ-ын шагналаар шагнах тухай гэсэн асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдааныг энэ сарын 24-ны өдрийн 10.00 цагт товлов. Тус хурлаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевци” батлах тухай асуудлыг дэмжих тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)