Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Хятад иргэдийг зохион байгуулсан Mонголчуудын нэг нь орчуулагч, нөгөө нь бизнесмен

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр ТЕГ, ЦЕГ-ын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 800 орчим хятад иргэнийг нийслэлийн таван зочид буудалд саатуулан шалгасан. Ингээд 11 дүгээр сарын хоёрны өдөр цагдаагийн хамгаалалтад албадан нутаг руу нь буцаан, хятадын цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Тухайн иргэд нь аялал жуулчлалын визээр манай улсад ирээд хөдөлмөр эрхэлж байсан буюу визний зөрчлийн улмаас ийнхүү албадан гаргагдсан юм. Харин тэднийг зохион байгуулалтад оруулж, хөдөлмөр эрхлүүлж байсан гэх хятад улсын 14 иргэн, манай улсын хоёр иргэнийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Тэгвэл тухайн хоёр монгол иргэд нь 35, 45 настай Г, Э нар байсан бөгөөд нэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй орчуулагч гэсэн бол нөгөө нь томоохон бизнесмений хүү гэсэн мэдээлэл байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)