Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

ТАНИЛЦ: 2020 оны сонгуулийн тойргийн хуваарилалт, мандатын тоо

2020/02/04
НИЙСЛЭЛ.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн тойрог хуваарилалт, мандатын тоог хэрүүл маргаантай хэлэлцэн баталлаа.

Эрх баригч нам хүч түрэн мандат хуваарилалт хийж байна гэх эсэргүүцэл УИХ дахь АН, ШИНЭ , МАХН-ын гишүүдээс гарсан хэдий ч тэдний саналыг авч хэлэлцсэнгүй.

Нийт 29 тойрогтой байх бөгөөд орон нутагт 20, нийслэлд 9 тойрог байх юм.

Мандатын хуваарилалтыг хийхдээ нийслэлд 24 орон нутагт 52 мандат байхаар болсон бөгөөд нийслэлээс дөрвөн мандатыг хасаж, орон нутагт нэмсэн юм. Тойрог, мандатын хуваарилалтыг хийхдээ хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан үзсэн байна.

  • Дундговь, Говьсүмбэр аймгийн нэгтгэн сонгуулийн 6-р тойрог
  • Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21-р тойрог
  • Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22-р тойрог
  • Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23-р тойрог
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27-р тойрог
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28-р тойргийг тус тус байгуулахаар болов.

Бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг, нэг тойрог байхаар зохицуулсан байна.

ТОЙРГИЙН ДУГААР, ТОЙРГИЙН ТӨВ, ТОЙРОГТ НОГДОХ МАНДАТЫН ТОО:

  1. Архангай аймаг ГУРАВ
  2. Баян-Өлгий аймаг ГУРАВ
  3. Баянхонгор аймаг ГУРАВ
  4. Булган аймаг ХОЁР
  5. Говь-Алтай аймаг ХОЁР
  6. Дундговь, Говьсүмбэр аймаг ХОЁР
  7. Дорнод аймаг ХОЁР
  8. Дорноговь аймаг ХОЁР
  9. Завхан аймаг ХОЁР
  10. Өвөрхангай аймаг ГУРАВ
  11. Өмнөговь аймаг ХОЁР
  12. Сүхбаатар аймаг ХОЁР
  13. Сэлэнгэ аймаг ГУРАВ
  14. Төв аймаг ГУРАВ
  15. Увс аймаг ГУРАВ
  16. Ховд аймаг ГУРАВ
  17. Хөвсгөл аймаг ГУРАВ
  18. Хэнтий аймаг ГУРАВ
  19. Дархан-Уул аймаг ГУРАВ
  20. Орхон аймаг ГУРАВ
  21. Багахангай, Багануур, Налайх дүүрэг ХОЁР
  22. Баянзүрх дүүрэг ХОЁР
  23. Баянзүрх дүүрэг ГУРАВ
  24. Сүхбаатар дүүрэг ГУРАВ
  25. Чингэлтэй дүүрэг ГУРАВ
  26. Баянгол дүүрэг ГУРАВ
  27. Сонгинохайрхан дүүрэг ХОЁР
  28. Сонгинохайрхан дүүрэг ГУРАВ
  29. Хан-Уул дүүрэг ГУРАВ тус тус байхаар баталлаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.170.130] 2020/03/24
Сонгууль болох нь дээ
Зочин [192.82.77.153] 2020/02/29
1800-1072 тавантолгой