Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ОРХОНЧУУД АРДЧИЛЛЫГ БАГААР НЬ ДЭМЖИНЭ

УИХ-ын хурлын 20 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч  Ц.Батхуяг, Д.Оросоо, О.Баасанхүү  нар Орхон аймгийн иргэд сонгогчид, худалдаа эрхлэгчидтэй уулзалт хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Худалдаа эрхлэгчдийн хувьд 2020 он хүндхэн байгааг хэлж байна. Учир нь энэ жил цар тахал, эдийн засгийн хямрал зэрэг хэд хэдэн нөхцөл байдлаас үүдэн иргэдийн худалдан авалт, орлого мэдэгдэхүйц буурчээ. Энэ нь худалдаа эрхлэгчдийг банкны зээл,  түрээсээ төлж чадахгүйд хүргээд байгаа юм. Гэвч цар тахлын хүнд нөхцөл байдалд төр засгаас оновчтой зохицуулалт хийгээгүй,  Монголбанк,  төр нь уялдаа холбоогүй ажиллаж хөрсөн дээр хэрэгждэггүй шийдвэр гаргасныг иргэд хэлж байна.

ЖДҮ-ийн сангийн бага хүүтэй зээл нь эрх мэдэл албан тушаалтан төрийн томчуудын гараар орж, Монголын эдийн засгийг нуруундаа үүрч, бор зүрхээрээ зүтгэж яваа жижиг дунд бизнес эрхлэгчид банкны өндөр хүүнд дарлуулж байгаад харамсаж байгаагаа Ардчилсан намын нэр дэвшигчид уулзалтын үеэр хэлж байв.

Орхончууд энэ удаагийн сонгуульд амьдрал мэддэг, иргэдээ ойлгодог, ЖДҮ-ийг хөгжүүлж, бизнес эрхлэгчдээ дэмждэг хүнийг УИХ-д төлөөллөө болгохоо илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.182.233] 2021/03/04
Муу сурдаг яум байна
Зочин [192.82.73.227] 2020/08/20
Ман монголчуудын тархийг 30 жил угаалаа.