Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

БУЛГАН АЙМГИЙНХАН “ЗАЛУУС УГААСАА НӨЛӨӨТЭЙ” ЧАЛЛЕНЖИЙГ ЭХЛҮҮЛЖЭЭ

2020/06/17
НИЙСЛЭЛ.mn

УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзаж, өсөлтийг өрх бүрд хүргэх зорилго, зорилтоо танилцуулж байгаа юм. Улс төрд шинэ салхийг авчрах залуусыг дэмжинэ гэдгээ Булганчууд хэлж байна. Булган хангай нутгийнхан бодит бүтээн байгуулалтуудыг бий болгох,  оновчтой  шийдэл, эрс шинэчлэлийг хийх боломжтой мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн Ардчилсан намыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Улс төрд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “БУЛГАНЫ ЗАЛУУС УГААСАА НӨЛӨӨТЭЙ”  чалленжийг нэр дэвшигчид санаачилсан бөгөөд  Булган аймгийн залуус давалгаалж байгаа аж. Залуусийн идэвхтэй оролцоо сайн сайхан нийгмийг бүтээхэд  чухал үүрэгтэй. Тиймээс ч  ирээдүйгээ хэн нэгнээр шийдүүлэх бус өөрсдөө сонгох нь чухал гэдгийг #ЗАЛУУС_УГААСАА_НӨЛӨӨТЭЙ чалленжээр дамжуулан олон нийтэд сануулж байгаа аж.  Ялангуяа улс төр дэх залуусын оролцоо өөрчлөлт шинэчлэлийг хийхэд хүчтэй нөлөөлдөг. Тиймээс анхдагчдийн өлгий Булган нутгийн залуус энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлээд байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)