Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАНАН бүлэглэл амилах гэж байна уу?

           МАН-ын 8-р бага хурал цахимаар хуралдаж байна. Нөгөө талд АН-ын экс дарга С.Эрдэнэ МАН-ын гар хөл болохоо баталгаажуулж намаа хагалан бутаргах хурлаа мөн энэ өдөр нэг цагт хийж буй нь тохиолдол биш аж.

 С.Эрдэнэ намаа самарч байгаа нь ганцхан шалтгаантай. Тэр нь Нийгмийн даатгалын сангаас луйвардсан асар их мөнгөний хэрэг нь боогдоод удахгүй яллах дүгнэлт бичигдэнэ. Үүнээс зайлахын тулд чөтгөрт сүнсээ худалдсан ч бэлэн байгаа тухай хэвлэлүүд дээр баримт бичигдээд эхэллээ.

Ардчилсан намыг экс дарга нь хагаралдуулахаар ажиллаж байгаагийн нөгөө талд МАН-ын экс дарга нар өнөөгийн удирдлагаа сөрж, С.Эрдэнийн тавьж буй “намаа хагалах” драмыг нам дам дотроо үзүүлж, намаа бужигнуулах сюрприз барих нь.

Ийнхүү улс төрийн хоёр том намд МАНАН бүлэглэлийн гар хөл бологсод амилахаар  “гал авалцаж” буй. Үнэн хэрэгтээ нийгмийг КОРОНАВИРУС-ээр айлган хөл хориогоор эдийн засгийг нь тушчихаад өөрсдөө эрх мэдэл, албан тушаалын төлөө сүнсээ худалдахаас бусдыг нь хийж буй дүр зураг өрнөж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [64.119.24.87] 2021/01/19
Ээ мөнхнаран ээж