Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ц.Ганзориг: Хязгаарлалтад үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг энэ сарын 15-наас шат дараатай нээхээр төлөвлөж байна

Хязгаарлалтад байгаа салбаруудын үйл ажиллагааг энэ сарын 15-наас нээнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг хэллээ.

Тэрбээр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ "Иргэдийн хөл хөдөлгөөн 90-95 хувь нэмэгдсэн тул эрсдэл хаа ч байгаа гэдгийг сануулъя. Энэ эрсдэл бол зөвхөн Монгол Улсад ч биш энгийн амьдралын горимдоо шилжин орж байгаа бусад бүх улс оронд ажиглагдсан үйл явц.

Өнөөдөр зах, худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагууд журмаар зохицуулагдан ажиллаж байна. Гэвч иргэд бөөгнөрч, амны хаалтгүй үйлчлүүлж хавьтал үүсгэж байна. Гэр бүлийн орчинд ч эрсдэл бий.

Үүний нэгэн адилаар сонгуулийн үйл ажиллагаа журмаар зохицуулагдана. Төрийн ямарваа нэгэн үйл ажиллагааг завсарлуулахгүйн тулд ийнхүү зохицуулахыг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа.

Вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, зургаадугаар сарын 15-наас нээгдээгүй үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг шат дараатай суллаж, хэвийн амьдралдаа эргэн орохыг УОК болон Засгийн газраас урьтал болгож байгаа гэдгийг онцлъё” гэсэн юм.
 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)