
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь мэдлэг, мэдээллээр хангах, дотоод, гадаадын өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулах олон талын хамтын ажиллагааг хангах талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж ажиллахаар тохиролцсон.
Хамтын ажиллагааны ажлын хүрээнд Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021” Олон улсын үзэсгэлэн худалдааг 2021 оны 06 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар цахимаар зохион байгуулах юм.