
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Ө.Золбаярыг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны даргаар томилсон байна. Ө.Золбаяр нь 2004-2012 онд ТМ телевизийн мэдээний албаны дарга, 2012 оноос 2017 он хүртэл Eagle телевизийн тоймч, ахлах редактор, 2017 оноос Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.