Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Н.Алтанхуяг: Үндсэн хуулиа биелүүлж, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын багц хуулийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бид хүүхдүүдийг багаас нь тэгш бус орчинд өсгөж байна. Үндсэн хуулийн заалтыг биелүүлмээр байна. Ерөнхий боловсрол үнэ төлбөргүй олгогдох ёстой гэлээ.

Түүнчлэн тэрбээр "Гишүүдийн дийлэнх нь кембрижийн хөтөлбөр ярьдаг. Дипломатын хүүхэд дипломат, ажилчны хүүхэд ажилчин болдог ийм тогтолцоо руу явж байна. Эрхтэн шиг засаж залруулж авъя. Хүүхдүүд тэгш гараанаас боловсрол эзэмших эрхтэй. Тиймээс Боловсролын багц хууль маш чухал" хэмээн хэллээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)