Энэ долоо хоногийн топ сэдэв болох 50 саяын уналтыг тойрсон асуудлаар зохиолч, сэтгүүлч Б.Ойдов энэхүү постыг нүүр номондоо оруулжээ.
Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд архидан согтуурч буй бичлэгийг сэтгүүлч Алтаншагай, шударга шүүгч гэгддэг Бат-Ялалт нар цахим ертөнцөөр тараагаад буй. Уг бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга бичиж авсан гэх. Тэгээд үүнийг нь Бат-Ялалт 50 саяар Л.Эрдэнэчимэгт зарсан гэх. Энэ мэтийн хардлага сэрдэлгийн хажуугаар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Н.Учралыг уг хэрэгт холбоотой, бүр 200 сая төгрөг хувиасаа гаргаж Г.Уянгад өгсөн гэх мэтийн хардлага цахим ертөнцөөр хүчтэй тархаад байна.
Энэ тухай тодруулахаар Н.Учралын сонгуулийн менежер Ч.Баатар, түүний аав Н.Ням-Осор нараас тайлбар авлаа.
Н.Ням-Осор өгүүлэхдээ: “Учралыг гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Уянгад 200 сая төгрөг өгч Л.Эрдэнэчимэгийн ёс зүйгүй бичлэгийг худалдаж авсан гэж гүтгэн доромжилж байна. Манай хүү тэр Уянгад 200 сая төгрөг өгч бичлэг авах нь байтугай түүнийг таних ч үгүй, уулзаж ч үзээгүй. Миний хүү Учрал ийм хөгийн юманд хутгалдах хүн хэрхэвч биш. Ингэж ор үндэсгүйгээр гүтгэн доромжилсон явдлыг бид няцааж байна. Тиймээс бид гүтгэлэгийг анх тараасан Монгол мессенжер сайтыг шүүхэд өгнө. Энэ ёс бус зүйлийг бид залруулж сонгогч түмэндээ удахгүй үнэн мөнийг тайлбарлана” хэмээв.