Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

COVID-ийн эндэгдлийн дийлэнх хувьд зүрх судасны эмгэг хавсарчээ

2021/07/20
НИЙСЛЭЛ.mn

Сүүлийн долоо хоногт коронавируст халдварын улмаас 56 хүн энджээ.

Нас баралтын шалтгааныг авч үзвэл 20 хувь нь коронавирусийн шалтгаанаар нас барсан бол 80 хувь нь коронавирусийн халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн COVID-19-ийн эндэгдлийн

68 хувь нь зүрх судасны өвчин
23 хувь нь чихрийн шижин
13 хувь нь бөөрний эмгэг
20 хувь нь элэгний эмгэг
9 хувь нь мэдрэлийн эмгэг
7 хувь нь хавдар
3 хувь нь хэт таргалалт хавсарсан байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд COVID-19-ийн улмаас таван хүн эндэв.

Нас барсан хүмүүсийн тухайд 21-80 насны иргэд бөгөөд дөрвөн хүн коронавирусийн халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан байжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвар аваад эндсэн хүний тоо 772 болоод буй. Үүнээс 745 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 27 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)