Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Хүчилтөрөгчийн зөөврийн үйлдвэр, баллон цэнэглэх байруудыг нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдийн гадаа угсарчээ

Нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдварын үед нэн шаардлагатай нэг удаа 20м3 цэнэглэх хүчин чадал бүхий хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр, нэг удаа 10м3 цэнэглэх хүчин чадалтай баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна.

Өчигдрийн байдлаар нийслэлийн шинэ захиргааны байранд байрлах Яаралтай тусламжийн төвд хоёр, СХД, БГД-ийн Эрүүл мэндийн шинэ төв, ЭХЭМҮТ-д хоёр, Улсын III эмнэлэгт болон Дархан, Говь-Алтай, Булган, Завхан, Баянхонгор аймагт тус бүр нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байрыг угсарч дууссан байна.

Хүчилтөрөгчийн үйлдвэрийн суурийн цутгалт бэхжиж дууссаны дараа үйлдвэрийн холболт угсралтын ажил хийгдэх юм.

Мөн Монгол-Японы эмнэлэгт нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байр буусан бөгөөд цаашид үлдсэн аймгуудад байрлуулах ажлыг шат дараатай зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)