Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Файзер, АстраЗенека вакцин Дельта хувилбарын эсрэг үр дүнтэй байгааг тогтоожээ

Файзер болон АстраЗенека компанийн Ковид-19-ийн эсрэг вакцинууд коронавирусний Дельта хувилбараас сайн хамгаалж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ талаар Английн Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна.

Файзер вакцины хоёр тун Дельта хувилбараас 88 хувьтай хамгаалж байгаа бол Альфа хувилбараас 93,7 хувь хамгаалж байна. Мөн АстраЗенека вакцины хоёр тун Дельта хувилбараас 67 хувь, Альфа хувилбараас 74,5 хувьтай хамгаалж байна гэсэн дүн гарчээ.

Харин Файзерын нэг тун Дельта хувилбараас 36 хувь, АстраЗенекагийн вакцин 30 хувийн үр дүнтэй хамгаалж байна гэсэн дүн гарсан байна.

Дельта нь одоогоор дэлхий даяар газар аваад буй коронавирусний хувилбар бөгөөд судалгаагаар нэг тун вакцин энэ хувилбараас хамгаалахад хангалтгүй гэж үзсэн байна. Дээрх хоёр вакцины үр нөлөөллийн судалгааг дэлхий дахинд бүртгэгдсэн тоо баримтад үндэслэн гаргасан гэж Эрүүл мэндийн New England сэтгүүлд бичжээ.

Эх сурвалж: Reuters

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)