Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Гадаад улс руу явахаар ХӨСҮТ-д PCR шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс

Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаа. Шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлсийн талаар тус эмнэлгээс мэдээллээ.

Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж, хоёр давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө.
Өгөгдсөн маягтад гадаад паспортын мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ.
Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгоно.
Шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарууллаа.

Эх сурвалж: ХӨСҮТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)