Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Оюутнуудад нийтийн тээврийн карт шинээр олгох, сунгуулах ЗААВАР

2021-2022 оны хичээлийн жилд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутнуудад шинээр карт олгох болон хэрхэн эрхийг нь сунгах удирдамжийг Нийслэлийн Боловсролын газраас танилцууллаа.

Удирдамжид дурдсанаар их, дээд сургуулиудын захиргаа, суралтын алба нь БШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан, шинээр карт захиалах оюутнуудын мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулна. Оюутанд зориулсан цахим төлбөрийн картыг шинэ авах үнэ 3,600 төгрөг байх юм. Их, дээд сургуульдаа элссэний дараагаар буюу наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-нийг хүртэл хугацаанд оюутнууд шинэ карт авах хүсэлтээ сургалтын албандаа өгөх юм.

Есдүгээр сарын 4-14-нд дээрх мэдээллийг системд оруулснаар 14-нөөс эхлэн их, дээд сургуулиудын захиргаа, сургалтын албаар дамжуулж, нийтийн тээвэрт зорчих цахим төлбөрийг картыг оюутнуудад олгоно.

Дараах удирдамжтай танилцаж бүрдүүлэх бичиг баримт болон бусад мэдээллийг авна уу.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)