
Монгол Япон Хөгжлийн Төвийн Бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Коо, Зөвлөх Ониши Ёшифүми, Бизнес хамтын ажиллагаа хариуцсан дарга Оюунчимэг нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар Нийслэлийн "Жижиг Дунд Үйлдвэр Үйлчилгээг Дэмжих Төв" НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Япон Улсын зах зээлд экспортлох, Япон Улсад хэрэгжиж байгаа бодлого, туршлага, технологийг судлах, түүнийг эх орондоо нэвтрүүлэх, цахим үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулах, сургалт судалгаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Эдийн_засгийн түншлэлийн тухай Япон Улс, Монгол Улс хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Японы зах зээлрүү 9,300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татварын хөнгөлөлттэй экспортлох боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар санал бодлоо солилцсон юм.
Ирэх 2022 онд Монгол Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэгш ой тохиох тул төлөвлөгөө гарган хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Япон Монгол Төвийн мэргэжилтэн Накамура Азийн хамгийн том олон улсын хоол хүнс, сав баглаа боодлын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн “FOODEX JAPAN” үзэсгэлэнд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулах тал дээр харилцан дэмжиж, хамтран ажиллахаар зөвшилцлөө.