Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Х.Нямбаатар: Боксын холбооны удирдах зөвлөлийн шийдвэр

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монголын боксын холбооны шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Энэ сарын 6-нд Монголын боксын холбоо ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, сайдыг Ерөнхийлөгчөөр сонгосон юм.

Өнгөрсөн долоо хоногт Монголын боксын холбоо хэвлэлийн хурал зарлаж, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг архи ууж, бусадтай зодолдон, сахилга бат алдсан тул холбооноос гаргаснаа мэдэгдсэн юм. Энэ шийдвэрийн дараа Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлан гаргасан үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Х.Нямбаатар сайдаас УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн яагаад спортын холбоо удирдах болсон талаар асуухад “УИХ-ын тухай хуулийн 47-р зүйлд УИХ-ын гишүүн ашгийн төлөө бус байгууллагын УЗ-д ажиллахыг зөвшөөрсөн. Боксын холбооны удирдлагууд надад хүсэлт тавьсан учраас би саналыг нь хүлээн авсан. Түүнээс би өөрөө энэ албыг хаших хүсэлт гаргаагүй. Өчигдөр боксын сорил тэмцээн болсон. Маш олон сайн залуус гарч ирсэн. Ер нь аль ч салбарт, хаана ч сахилга бат чухал. Сахилга батгүй хүний их спортоор хичээллүүлэх шаардлага байхгүй” Гэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)