Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД 2” ХӨТӨЛБӨРИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Дэлхийн чанад дахь монголчуудын зөвлөлийн төлөөлөл НШУҮИГ-ын дарга Л.Тулгабаатартай өнөөдөр уулзлаа. Тус зөвлөлтэй өнгөрсөн 6 дугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Тэгвэл өнөөдрийн уулзалтаар дэлхийн улс орнуудад амьдардаг монголчуудын мэдээллийн нэгдсэн санг байгуулах, өндөр боловсрол эзэмшсэн, гадаадын томоохон компаниудад ажилладаг ур чадвартай монгол залуучуудыг оролцуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, “Дэлхийн Монголчууд 2” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах зэрэг ажлуудын тухай ярилцаж, санал солилцсон юм.

Энэ хөтөлбөрийн зорилтуудаас дурдвал:

-Хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг баталгаажуулж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно;
-Хилийн чанад дахь монгол иргэдийг цахим бүртгэлд хамруулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ;
-Хилийн чанад дахь монгол иргэдийн хүүхдүүдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, тэдэнд монгол хэлээ сурах боломжийг бүрдүүлнэ;
-Монгол судлалыг олон улсын болон бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх, сурталчлан таниулах, монгол судлалын үйл ажиллагааг идэвхижүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;
-Хилийн чанад дахь монгол соёлын өвийг хадгалан хамгаалахад оролцож, уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулна;
-Хилийн чанад дахь монгол иргэдийн санаачилга, холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж соёл, урлаг, спорт, эрдэм шинжилгээний арга хэмжээг хамтран зохион байгуулна;
-Хилийн чанад дахь монголчуудын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж, үндэсний хэл, соёл, өв уламжлалаа хадгалахад нь дэмжлэг үзүүлнэ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)