Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Л.Энх-Aмгалан: Монголын шилдэг багш нарын хичээлийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэх боломж бүрдэнэ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбарын цахим шилжилт www.medle.mn платформоос монголын шилдэг багш нарын хичээлийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэх боломж бүрдэнэ” хэмээн "ICT Education-Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгийн үеэр дурдлаа. 

"Digital Nation" нэрийн дор зохион байгуулагдаж буй ICT Expo 2021 арга хэмжээний хоёр дахь өдрийн үйл ажиллагаа “ICT Education-Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгээр эхэлсэн юм.

Хэлэлцүүлгийн модератороор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уригдан оролцож, боловсролын мэдээллийн технологийн салбарт манлайлан ажиллаж байгаа шилдэг залуустай санал солилцлон, төрийн цахим сургуулийн эхлэл болох www.medle.mn платформоо танилцууллаа.

ЕБС-ийн сургалтын хүрээнд цахим контентын уг санд хил хязгаар, цаг хугацаанаас үл хамааран хүн бүр суралцах сургалтын нээлттэй орон зайг бий болох юм. Мөн багш нар анги, сургуулиараа хязгаарлагдахгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа мянга мянган хүүхдэд өөрийн мэдлэг, арга зүй, сайн туршлагаа түгээх нээлттэй боломж бүрдэх юм.

Нийтдээ 47.000 багшийн 15 мянга гаруй хичээл www.medle.mn цахим контентын санд байрших бөгөөд  шалгаруулалтад бие даан, багаараа, сургууль хамт олноороо оролцох боломжтой юм.

Эх сурвалж: БШУЯ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)