Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Нийслэлд коронавируст халдварын улмаас 30,626 хүн гэрээр эмчлүүлж байна

Улаанбаатарт сүүлийн 24 цагийн хугацаанд 2,554 хүнд коронавируст халдварын илрүүлэх шинжилгээ хийхэд 1,683 иргэний хариу ЭЕРЭГ гарчээ.

Нийслэлийн хэмжээнд КОВИД-19 халдварын улмаас

эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6,608 иргэн,
тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 370,
гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 30,626 байна.
Мөн гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 22,773 хүн байгаа хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Иргэн та коронавируст халдвараас сэргийлэхийн тулд дотоод болон гадаад орчинд амны хаалтаа тогтмол зөв зүүж, хүн хоорондын зайг ямагт баримталж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)