Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Др. Борбала Анна Обрущанскийг энэ сарын 20-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд агаарын харилцааны асуудлаар голлон санал солилцсон бөгөөд Элчин сайд Др. Борбала Анна Обрущанский хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа тогтож “Хүннү Эйр” компани хоёр удаагийн шууд нислэг гүйцэтгээд байгааг хэлж цаашид Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээж нислэг гүйцэтгэх чиглэлээр “Хүннү Эйр” компани болон Унгарын “Визз Эйр” компани хамтран ажиллаж буйг хэллээ.

Унгарын “Виз Эйр” компани нь бага үнэтэй нислэгийн компани бөгөөд  Будапешт-Нурсултан чиглэлд нислэг хийж, “Хүннү Эйр” компани нь Нурсултан- Улаанбаатар чиглэлд залгасан нислэг хийх замаар шинэ маршрут нээхээр ажиллаж байгаа юм.

Ингэснээр Унгар Улс болон Зүүн болон Төв Европт монголчууд олноор байдаг тул тэдэнд хямд үнээр зорчих, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)