Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ШӨХТГ: Өчигдөр шалгасан шатахуун түгээх станцууд нөөцийн савандаа бага нөөцтэй байна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалтыг хийж байна.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн шатахуун борлуулахдаа хязгаар тогтоосон, өчигдрөөс эхлэн тусгай нөхцөл буюу тухайн шатахуун түгээх станцын талон эсвэл гишүүнчлэлтэй бол шатахуун олгож эхлээд байгаа юм.

Тэгвэл ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар өчигдөр шалгуулсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байжээ.

Мөн тус газраас шатахууныг авахын тулд түгээгчид 20 мянган төгрөгийн хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдож байгаа бөгөөд шатахууныг дамлан худалдаалж байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)