Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

БАЙРШИХ ХЭРЭГСЭЛД ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУДЫГ ХАМТДАА ШИЙДЭЦГЭЭЕ.

HORECASOFT  КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ГАНТУЛГАТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
 

Танай компани байгуулагдаад хэр удаж байна. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
Манай компани бол анх 2017 онд програм бичиж эхлсэн. 2019 онд анхны харилцагчтай программ тавигдаад нээлтээ хийж байсан. Сарын дараагаар ковид гарсан учир 2021 онд хөрөнгө оруулалт татаад компаниа дахин шинэчилж байгуулаад 3 сараас хойш ажиллаж байна. Манай компани нь зочид буудал, амралт жуулчны бааз, сувилал дэн буудал зэрэгт зориулж дагнасан программ хөгжүүлээд явж байна.
 

Танай компани яагаад зочлох үйлчилгээний салбарыг сонгон платформ хөгжүүлэх болсон бэ?

Дотоодын мэдээлэл технологийн компаниудад анзаарагддаг эхний сул тал бол нэг төрлийн программыг дагнан хөгжүүлдэггүй. Хоёрт, санхүү суурьтай учраас бүхнийг зөвхөн бүртгэл талаас хардаг. Гэтэл бүртгэлийн программууд өнгөрсөн үйл явцыг л бүртгэдэг. Гадаадын төстэй системүүдийг ажиглавал хөгжлийн хувьд тэс өөр түвшинд хүрснийг харж болно. Үүнээс гадна Монголын зочлох үйлчилгээний салбарт боловсон хүчний хүрэлцээ дутмаг. Тухайлбал, барилгын компанитай хүн тодорхой хэмжээний ашигтай ажиллаад ирмэгцээ зочид буудал барьж, ажиллуулах жишээтэй. Нөгөө талаас, онлайн борлуулалтын тодорхой ойлголтгүй, салбарынхаа онцлогийг бүрэн гүйцэд таньж мэдээгүй оюутнууд их сургуулиа төгсөөд хүрч ирдэг. Ингээд нэг талаас салбараа мэдэхгүй эзэд, нөгөө талаас хангалттай ур чадварыг эзэмшээгүй мэргэжилтнүүд хамтран ажиллах шаардлагатай болж байгаа юм. Эндээс мэдлэгийн асуудал үүсдэг. Манай салбарт тулгамдаж буй гол асуудал бол боловсон хүчин, мэдлэг.

Мөн зочлох үйлчилгээний салбарт хэрэглэгчийн датаг ихэвчлэн лоялти байдлаар л ашигладаг. Гэтэл энэ бол зөвхөн нэг л жижиг хэсэг. Олон улсын түвшинд хэрэглэгчийн датаг борлуулалттай уялдуулсан OTM, GDS зэрэг олон төрлийн суваг бий. Ер нь хувь хүнд чиглэсэн датаг ашиглах аргачлал дэлхийд эрчтэй хөгжиж, хэрэглэгчдийг дахин ирүүлэх, татах бодлого хэрэгжүүлэх болсон. Ингэж олон улс болон Монголын зочлох үйлчилгээний салбарын хөгжилд асар том ялгаа үүссэн. Тэгмэгц гарц эрэлхийлж, олон улсын платформын дистрибьютор болж ажиллая гэхэд зардал өндөр гарахаас эхлээд асуудлууд бий болдог. Жишээлбэл, Монголын зочлох үйлчилгээний салбар олон улсын түвшинд хүрч хөгжөөгүй учраас менежмент болон KPI өгөгдөл, нарийн тооцоолол зэрэг байхгүй. Тиймээс өндөр үнэтэй, томоохон программын бүхий л функцийг ашиглаж чадахгүйд хүрч, 30 хүрэхтэй, үгүйтэй хувийг л ашигладаг. Үүнээс гадна дотоодын программуудыг Booking.com зэрэг платформтой холбоход хүндрэлтэй байдаг. Учир нь тэдгээр платформын ажиллах стандарт дотоодын программуудтай тохирдоггүй. Иймээс бид олон улсын стандартад түшиглэн Монголын туршлагыг нийцүүлэн хөгжүүлэхээр шийдсэн. Эндээс л HorecaSoft систем үүсэх эхлэл тавигдсан. Бидэнд олон улсын менежменттэй хослуулан сонирхолтой комбинац үүсгэх боломж их байна.
 

Энэхүү программыг суурилуулж ашиглавал ямар давуу тал юу вэ?
2021 оны эхээр гаргаж үзсэн судалгаагаар нийт зочлох үйлчилгээний 85 хувь нь гар ажиллагаатай буюу программ ашигладаггүй байсан. Гараар ажилладаг газрууд маш их тооцоо алдаж байдаг. Хяналтаа барьж чаддаггүй, онлайнаар борлуулж чадахгүй зэрэг асуудлууд байдаг мөн хүнээс хамаарал ихтэй энэ бүх асуудлууд программжаад ирэхээр тухайн буудал маань тодорхой хэмжээний системтэй болоод эхэлдэг. Ажлын давхцал багасах, бүтээмж өсөх, хяналт сайжрах, орчин үелэг болох, интернэт гарцтай болж маш олон давуу талтай.

Та жишээ дурдвал..

Жишээ нь: Япон, Хятадад ажилтангүй зочид буудал нээгджээ. Хүн өөрөө очоод нүүрээ харуулаад өрөөндөө орчихдог  манайхан бол хүнээс хамааралтай болоод бүх буудал баазууд ярьдаг  юм хүниий нөөц гэтэл тийм буудал болгохын тулд танай байгууллага зочин орохын тулд ийм үйлдлүүдийг хийнэ, захиалахдаа ингэнэ гээд дараалал тодорхой хэмжээнд автоматжсан байхгүй бол тийм юманд хүрэх боломжгүй.  Манай дээр тавьж байгаа программууд орно гэдэг энэ бүхний эхлэл  гэсэн үг юм.

Улсын хэмжээнд 1600  орчим зочлох үйлчилгээний газар байдаг гэж үздэг. Үүнээс манайх 200 гаруй газарт программаа суурилуулсан байна.
Програм суурилуулахад ямар хүндрэл гарч байна вэ?
Программ суурилуулахад  зарим буудлууд хэцүү асуудлуудтай нүүр тулж байна. Урьд нь 5 жил, 8 жил 10 жил гар бүртгэлээр яваад сурчихсан болохоор юм л бол нөгөө цаасаа аваад бичих гээд тэгэхээр автоматаар хийнэ гэхээр санаад нь багтдаггүй, компьютер дээр ажиллах учираа мэдэхгүй хүмүүс байгаа  учир асуудлуудтай нүүр тулхаас эхлээд асуудлууд их байна. Яг программаа ашиглаад сурчихсан газрууд эргээд бидэнтэй уулзахад бид программгүй урьд нь яаж болдог байсан юм бол гэж ярьдаг шүү.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)