Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

БНСУ-ын хилээр сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, уламжлалт эм нэвтрүүлэхийг хориглодог болохыг анхаарууллаа

Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийх үеэр гадаадад зорчих гэж иргэдэд хандан сэрэмжлүүлэх хүргэлээ.

Сүүлийн үед гадаад зорчиж буй Монгол Улсын иргэд тухайн зорчиж буй орны хил гааль дээр ачаа бараагаа хураалгах явдал цөөнгүй гарах болсон байна. Иргэд Монгол Улсын хилээр гаргахад хориглоогүй боловч зорчин очих улсын хилээр оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүн авч яваа нь ийнхүү асуудал дагуулах болжээ. Гаалийн байгууллагын хэмжээнд 2021 оны эхний 10 сарын байдлаар нийт 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нийт 739 зөрчил илрүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 6.7.1 дэх хэсэгт заасны дагуу нийт 30 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийжээ. Үүнээс болж иргэд ачаа тээшээ хураалгах, гэмт хэрэгт холбогдох болсон байна.  

 

Тухайлбал, манай улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог БНСУ-ын гаалийн хууль тогтоомжоор сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, уламжлалт эм нэвтрүүлэхийг хориглодог.

Тиймээс зорчин очих гэж буй орныхоо хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй байхыг гаалийн байгууллагаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)