Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдэд зохистой шийтгэл оногдуулахыг шаардаж 300 бүжин " суулт хийлээ"

2021/10/11
НИЙСЛЭЛ.mn

Олон улсын охидын эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Бүжин туулайн чимээгүй хашгираан" суулт зохион байгууллаа.

Тэд хууль тогтоогчдоос бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэнд зохистой шийтгэлийг оногдуулж, ялын доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардах зорилготойгоор  уг суултыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Түүнчлэн тус холбооноос "Өнөөдрийг хүртэл бага насны хүүхдүүдэд учруулсан сэтгэл санааны хохирлыг төлдөггүй. Үүнээс болж насан туршийн сэтгэл зүйн гэмтэлтэй болж үлддэг. Мөн ажлын байрны бэлгийн дарамтыг Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцсон байсныг хассан. Энэ заалтыг сэргээж өгөөч гэсэн шаардлагыг 2019 оноос хойш тавьж байна. 

Харамсалтай нь ордонд сууж байгаа хүмүүс үл тоож байна. Бид төрийн ордонд ороод гишүүдэд хэлэх боломж байхгүй учраас энэ асуудалд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж, сонгогчдод хандан өөрсдийнхөө сонгосон хүнд энэ асуудлыг хэлэхийг хүсэж өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Монголчууд шөнө орой хүүхдээ айлгахгүйн тулд "Бүү ай" хэмээн бор халзан туулай болгодог дом байдаг. Тэрийг төлөөлүүлж анх бүжин туулай тавих санал тавьсан. Өнгөрсөн онд цэнхэр дээлтэй туулай байсан бол энэ жил цагаан дээлтэй болгосон" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)