Үндэсний Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг, үзэсгэлэн худалдаа 2021 оны 10 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Уг өдөрлөгт Нийслэлийн 9-н дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа 130 гаруй аж ахуйн нэгж, иргэд онцлох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдаална.
Уриа: “Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй”
Зохион_байгуулагч: НЗДТГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ
Хаана: Сүхбаатарын талбай
Хэзээ: 2021 оны 10 дугаар сарын 12, 13, 14 өдрүүдэд 9-18 цагийн хооронд
ИРГЭД, ХУДАЛДАН АВАГЧ ТА БҮХЭН ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТААР ЖДҮҮ ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.