Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД ХӨГЖЛИЙН ОРДОНТОЙ БОЛНО

Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл “Оролцоод хөгжье” үндэсний цахим чуулганд оролцож, үзэл бодлоо илэрхийллээ. Чуулганаар хүүхдийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгах зорилготой.
Цахим чуулганд Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Баярмөнх, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төв, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв зэрэг хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлж болох төрийн байгууллагын төлөөлөл болсон 14 албан хаагч, мэргэжилтэн болон сурагчдын 17 төлөөлөл оролцож байна.
Чуулганы үеэр Баянзүрх дүүргийн хүүхдийн элч А.Амаржин дүүргийн хүүхэд багачуудын хөгжлийн асуудлаар тавьсан илтгэлдээ дүүргийн Засаг даргын санаачилгаар хүүхэд хөгжлийн ордон байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрөх хөтөлбөр хэрэгжүүлэх болон хүүхдээ сонсож, хариулах зэрэг олон ажлыг зохион байгуулж буй талаар дурдсан.
Бусад орон нутгийн төлөөллөөс мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх тэгш байдал, хүүхэд хөгжлийн төв, мэргэжлийн сэтгэл зүйч шаардлагатай байгаа талаар, хичээлээс гадуур үйл ажиллагаа, тухайлбал сайн дурын ажилд оролцоход дэмжлэг туслалцаа хэрэг болж буйг танилцууллаа.
Энэ жилээс сургууль, цэцэрлэгүүд хүүхдийн сэтгэл зүйчтэй болж эхний ээлжинд 64 сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэн ажиллуулж байгаа юм байна. Эдгээрийн 50 гаруй хувь нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Батболд дурдлаа. Ийнхүү хүүхдийн хөгжлийн төлөө 9 дүүргийн төлөөлөл чуулж асуудал шийдлийг хэлэлцлээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)