Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Жижиг, Дунд үйлдвэр, Үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “YOU CAN BE HERO” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Нийслэл хотын төв талбайд “Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” хэмээх уриан дор үйлчилгээ эрхлэгчид үзэсгэлэн дэлгэлээ. Уг үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар оролцож байгаа юм.

"Үзэсгэлэнд дотооддоо үйлдвэрлэсэн гар урлал, ноос ноолууран хувцас, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн түлхүү тавигджээ"

Нийслэлийн ЗДТГ, ЗАА, “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг-Үзэсгэлэн худалдаа” Энэ сарын 12-14-ний хооронд амжилттай үргэлжилж байна. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэдээ дэмжин хүрэлцэн ирсэн Нийслэлийн засаг даргын орлогч, хамтран ажиллаж байгаа гадаад дотоодын компаниудын төлөөлөл, уран бүтээлчид, Хэвлэл мэдээлийн ажилтнууд Та бүхэндээ талархал илэрхийлье!

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)