Энэ сарын 19-ний байдлаар байдлаарх ургац хураалтын мэдээллийг хүргэж байна.
Нийт 297.5 мянган га-аас 439 мянган тонн үр тариа,
-
үүнээс 275.4 мянган га-аас 369.8 мянган тонн улаанбуудай,
-
16.7 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс,
-
8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо,
-
58.8 мянган га-аас 181 мянган тонн тэжээлийн ургамал,
-
45.3 мянган га-аас 25.5 мянган тонн тосны ургамал хураан авлаа.
Ингэснээр
-
үр тарианы хураалт 74 хувьтай,
-
төмсний хураалт 84.2 хувьтай,
-
хүнсний ногооны хураалт 92.5 хувьтай,
-
тэжээлийн ургамлын хураалт 53 хувьтай,
-
тосны ургамлын хураалт 45.3 хувийн явцтай байна.
Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1797 цэрэг, 1884 оюутан, 7752 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11433 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.