Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад ЕСБХБ-ны Төв Ази хариуцсан захирал Сузанна Харгитай, ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач болон НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм.

Уулзалтаар талууд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйгаа цохон тэмдэглээд, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Улаанбаатар хотын хувьд ЕСБХБ-ны санаачилсан “Ногоон хот” хөтөлбөрт хамрагдаж буй цөөн хотын нэг болохыг хатагтай Сузанна Харгитай онцлоод, нийслэл хоттой хамтран байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Хотын дарга ч мөн хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэж байлаа.

Талууд Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх үүднээс хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар санал солилцож, уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ЕСБХБ-тай  хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)